ИЛ ЗАДГАЙ ГАР ДЭЭРЭЭС ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Түргэн үйлчилгээний цэгийн худалдаа эрхлэгч нарт түргэн гэмтэж чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг анхааруулж, цэгүүд дээр “Зурагт анхааруулга” байршуулж байна. Иргэд та бүхэн өөрийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс хамгаалж ТҮЦ болон ил задгай гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна.