“АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ СТАНДАРТ ШААРДЛАГА”, “АЖИЛ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     НМХГ-ын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Р.Лхагвасүрэн, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Оюунтүлхүүр нар “Ажлын байранд тавигдах стандарт шаардлага”,  “Ажил мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх” талаар  дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Шатахуун түгээх станц, цахим тоглоомын газруудын нийт 13 аж ахуйн нэгжийн төлөөлөл, 5 иргэнийг хамруулан 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Онцгой байдлын хэлтсийн байранд сургалтыг  зохион байгууллаа.     Сургалтанд дүүргийн ЗДТГ, ОБХ, Цагдаагийн хэлтсийн холбогдох чиглэлийн албан тушаалтан,  2, 4, дүгээр хорооны Засаг дарга нар оролцож  мэдээлэл хүргэлээ.

 

 

 

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС