СБДҮҮРЭГТ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

2019 -2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 5 их, дээд сургууль, 10 сургууль, 11 цэцэрлэг, 5 оюутаны дотуур байр, нийт 28 байгууллага, аж ахуй нэгжид урьдчилан сэргийлэх шалгалт хийхээр зарласнаас өнөөдрийн байдлаар 17 аж ахуйн нэгж, байгууллагад боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж, хяналт шалгалтын явц 60,7 хувьтай байна.

2, 16, 58, 71  дугаар сургууль, 16, 68, 36, 234 цэцэрлэг, МУИС I, II оюутаны дотуур байрны засвар үйлчилгээ хийгдэж, хүүхэд хүлээн авахад бэлэн болсон бол 24 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор дуусгаж, 9 сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийхээр төлөвлөж байна. Тус цэцэрлэгийн гүйцэтгэл одоогоор 96 хувьтай явагдаж байна.

Гэр хороолол руу татсан бохирын шугам солигдох ажил 51 дүгээр цэцэрлэгийн хашаагаар дамжсанаас үүдэн гадна талбайн тохижилтын байдал алдагдан улмаар тохижилтын ажил хийгдээгүй, 248 дугаар цэцэрлэгийн гадна тоглоомын талбай, тоглоомыг шинээр суурилуулах ажил төсөв, хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан дуусаагүй, 54 дүгээр цэцэрлэгийн шинээр баригдаж буй өргөтгөлийн барилгын ажил дуусаагүй байна.