НОГООН БҮСИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Тус хэлтэс нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар,  “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-тэй хамтран дүүргийн ногоон бүсийн 11 байгаль хамгаалагч нарт “Байгаль орчинд үүсэх сөрөг нөлөөлөл болон түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвтэй сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн иргэний танхимд амжилттай зохион байгууллалаа.

      Энэхүү сургалтын гол зорилго нь байгаль хамгаалагч нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгалын нөөцийн хууль бус ашиглалтыг багасгах, ховордсон ан амьтан, ургамал хамгааллын талаар мэдлэг мэдээлэлтэй болгоход оршсон.

       Сургалтын талаарх мэдээллийг  МҮОНРТ мэдээлэл өгч ажиллалаа.