СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ “АГААРЫН БОХИРДЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ” ХИЙГДЭЖ БАЙНА

         НМХГ-ын даргын баталсан “Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж,  байгууллагад хяналт шалгалт хийх тухай”, Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай А/04-А/19 тоот тушаал захирамжийг хэрэгжүүлэх ажлын” удирдамжуудын дагуу томоохон усан халаалтын зуух ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон нам даралт, энгийн зуухаар дулаанаа шийдэж байгаа нийт 320 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хяналт шалгалтанд хамрагдлаа.

     Шалгалтаар 182 зөрчил илрүүлж /илэрч байгаа зөрчлийн 90 хувь нь бүрэн шаталттай зуух хэрэглээгүй, нүүрс түлэхгүй бүсэд түүхий нүүрс түлж байсан, агаарын шинжилгээг хийлгүүлээгүй, ажилласан тос, масло түлж байсан зэрэг зөрчлүүд илэрсэн / 58 зөрчлийг газар дээр нь шаардлага тавин арилгуулж, гүйцэтгэлийн хяналт шалгалтаар 84 зөрчлийг арилгуулан, холбогдох хуулийн дагуу 4 байгууллагад 2640.0 мянган төгрөгийн торгууль тавьж, 2 иргэн, 1 байгууллагын зууханд үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн 3 акт үйлдэж, 15 ау ахуйн нэгж байгууллага, 6 иргэнд зөрчлийг арилгах тухай улсын байцаагчийн 3 заалт бүхий 21 албан шаардлагыг хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.