ШИНЭЭР НЭЭГДСЭН ШҮДНИЙ ЭМНЭЛЭГТ ЦАЦРАГИЙН ХЭМЖИЛТ ХИЙЛЭЭ

Зөөврийн рентген аппарат ашиглан рентген оношилгоо хийхээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд шинээр үйл ажиллагаагаа эхэлж буй “Эрхэс дент” шүдний эмнэлгийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр танилцаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/113 тоот удирдамжийн дагуу ажлын байранд цацрагийн хэмжилт, цацрагийн аюулгүйн үнэлгээг хийж, баталгаажуулан, байгууллагын удирдлагад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.