БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ ЗӨРЧСӨН БАРИЛГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

МХЕГ-ын даргын 01/40 тоот “2019 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Хан-Уул  дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт  Пи Ай Эм Эм ХХК-ний захиалгаар  Номт Эрдэм ХХК-ний гүйцэтгэж буй 9-н давхар орон сууцны зориулалттай барилга мөн Алтан булаг трейд ХХК-ны гүйцэтгэж буй зочид буудлын барилгуудад хяналт шалгалт хийгдлээ.Шалгалтаар тухайн барилгууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.11 дэх заалт, 6.1.1 заалтуудыг зөрчсөн байх тул барилгын үйл ажиллагааг бүхэлд нь түр хугацаагаар зогсоолоо.  Хяналт шалгалт үргэлжилж байна.