ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ /ХАЙРГА, ДАЙРГА/ ОЛБОРЛОГЧ ААНБ-ИЙН ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

     Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн А/52 тоот “Тус дүүргийн 10, 12, 13, 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт хайрга, дайрга олборлож байгаа ААНБ, иргэдийн олборлолт, нөхөн сэргээлт болон хүнд даацын тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, гарсан зөрчлийг арилгуулах тухай”  захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг тус дүүргийн нутаг дэвсгэрт хайрга, дайрга олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, ашигт малтмалын тээврийн үйл ажиллагаанд хяналт тавих цагдаагийн 3 хяналтын цэгийг тогтоож ажиллалаа.

 

 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС