“ГАДААД ОРЧНЫ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ” СЭДЭВТ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Япон Улсын Атомын Энергийн Агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төвөөс цөмийн салбарын хүний нөөцийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 17-ноос 07 дугаар сарын 26-ны өдрүүдэд Япон Улсын Токай  хотноо зохион байгуулсан “Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт  сургагч багш бэлтгэх сургалтад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч С.Батцэцэг хамрагдлаа.

Сургалтаар гадаад орчны цацрагийн хяналтын талаар үндсэн мэдлэгээ дээшлүүлэн, Фукушима Дайни, Дайчи цөмийн станцын өнөөгийн байдалтай танилцаж, мэргэжил мэдлэгээ дээшлүүллээ.

Тус сургалтад Бангладеш, Вьетнам, Индонез, Малайз, Монгол, Тайланд, Турк зэрэг нийт 7 орны 10 оролцогч оролцсон байна.