БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРОО АЧТАН ЭМНЭЛЭГИЙН УРД БАРИГДАЖ БАЙГАА ИРГЭН Б-ИЙН БАРИЛГАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/16 дугаартай “Улсын болон орон нутгийн төсөв, бусад санхүүгийн эх үүсвэрээр баригдах барилга байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах иргэн Б-н барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийлээ. Уг барилгад Э-2205000457 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт  “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар”-ын 2018 оны 12 сарын 18-ны өдрийн МЗХ2018/29-05 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 276/2019 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-тэй сургалт үйлчилгээний зориулалттай, Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 953/2019 дугаартай Магадлалын нэгдсэн дүгнэлт тус тус гарсан байна. Мөн БНбД 30-01-04 Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэмд эмнэлэгийн барилгаас зай хэмжээ тодорхойлсон заалт байхгүй байна.