ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98, Тулгар төр үүсэж хөгжсөний 2228 жил үндэсний их баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд Хан-Уул дүүргээс зөвшөөрөл олгосон  хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 80, худалдаа үйлчилгээ эрхлэх 25  аж ахуйн нэгж байгууллага, иргэн  үйл ажиллагаа явуулна. 2019 оны 07 дугаар сарын 10-ны байдлаар хоол үйлдвэрлэлийн 60, худалдаа үйлчилгээний 18 цэг байрлаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Баяр наадмын өдрүүдэд НМХГ-ын нийт 38 чиглэлийн 400 байцаагч хяналт тавьж ажиллана.