АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД АЖИЛЛАХ ЭРГҮҮЛ, ХЯНАЛТЫН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, хяналтын цэгүүдэд хяналт тавих эргүүл, хяналтын 15 ажилтнуудад хөдөө орон нутгаас тээвэрлэн ирэх түүхий нүүрс, мод, модон материал, байгалийн ургамал, дагалт баялаг, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхэд тавигдах шаардлага, авах арга хэмжээ, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа.