УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛЖ АЖИЛЛАЛАА

Худалдаа, үйлчилгээний төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтад нийт 15 аж ахуйн нэгж хамрагдлаа. Хяналт шалгалтын явцад мэргэжлийн худалдагчийн үнэмлэхгүй, хяналт шалгалтад холбогдолтой бичиг баримтыг гаргаж өгөөгүй зэрэг зөрчлийг илрүүлж, 2 аж ахуйн нэгжийн 2 иргэнд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийг удирдлага болгон шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллалаа.