ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн 11, 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Органик монгол ургац, Милс, Грийнланд шафт ХХК, иргэн Ц.Отгонбаяр, Д.Эрдэнэбат, М.Отгонмягмар нарын хүлэмжийн тариалалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар шинэ ургацын хүнсний ногоо нь чанар аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор борлуулалтад гарахад бэлэн болсон 10 нэр төрлийн нарийн ногооноос стандартын дагуу дээж авч ХАБҮЛЛ-ийн ургамлын эрүүл ахуй, хорио цээр, эрүүл ахуй хими хор судлал, эрүүл ахуй нян судлалын лабораториудад шинжилгээнд хамрууллаа. Шалгалт үргэлжилж байна.