ЖОЛООЧИЙН БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС ТҮГЭЭГҮҮРИЙН ХООЛОЙ ТАСАРЧ ХИЙ АЛДАГДЛАА

2019 оны 07 дугаар сарын 05 өдрийн орой 22:50 цагт ЧД-ийн 11-р хороо, 32-ын тойргийн баруун талд байршилтай СИНЧИГАЗ ХХК АХУС-аас газ авч цэнэглүүлж байсан Соната-7 маркын авто машин цэнэглэх ажиллагаа дуусаагүй байхад байрнаасаа хөдөлсөнөөс болж түгээгүүрийн уян хоолой тасарч 500 грамм орчим хий алдагдсан байна. НМХГ-аас тус АХУС-д болсон осол дээр ажиллаж АХУС-ын түгээгүүр тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг засварлуулж аюулгүй ажиллагааг бүрэн хангууллаа.Зөрчил гаргасан жолоочийг ЧД-ийн Цагдаагийн 1-р хэсэгт шалгаж байна.