ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ЕС ДҮГЭЭР ХУРАЛДААН

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн ес дүгээр хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр боллоо. Хуралдааныг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун удирдан явууллаа.Тус хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээр асуудал:

Байгалийн ургамал ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын танилцуулга

Хоёрдугаар асуудал:

Хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагад хийсэн хяналт шалгалтын танилцуулга

Гуравдугаар асуудал:

Химийн хорт болон аюултай бодис ашигладаг аж ахуйн нэгж байгууллагад хийсэн хяналт шалгалтын танилцуулга

Дөрөвдүгээр асуудал:

Эмнэлгийн эмчилгээ оношилгоонд рентген аппарат,  тоног төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид хийсэн хяналт шалгалтын танилцуулга