НОМУУН ХОТХОНЫ ХАЛААЛТЫН ЗУУХАНД ЗӨВШӨӨРСНӨӨС БУСАД ХЭРЭГЦЭЭНД ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА

“Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номуун хотхоны халаалтын зууханд түүхий нүүрс түлж агаар орчны бохирдол үүсгэж байна гэсэн гомдол”-ын дагуу Номуун вилляж хотхоны халаалтын зуух ашиглалтын байдалд хяналт шалгалт хийгдлээ.Шалгалтаар 288 айлыг хэрэглээний халуун усаар хангах зорилгоор түүхий нүүрс түлж байгаа нь зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд түүхий нүүрс түлэхийг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоолыг зөрчин үйл ажиллагаа явуулж байна. 2019 оны 06 дугаар сард хяналт шалгалт хийж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ ногдуулж, түүхий нүүрсний хэрэглээг зогсоож сайжруулсан шахмал түлш хэрэглэх талаар эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлсэн. Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар сайжруулсан шахмал түлш татан авсан боловч түүхий нүүрс түлж байгаа нь тогтоогдсон тул зөрчлийн хэрэг үүсгэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.