МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Махыг худалдан авахдаа махны шинэлэг байдал, өнгө, үнэр, тээвэрлэлтийн явцад бохирдсон эсэх, гарал үүсэл нь тодорхой, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээтэй эсэх зэргийг сайн анхаарах хэрэгтэй. Махны өнгө харласан, эвгүй үнэртэй, хуучирсан, хөгцтэй махыг худалдан авахгүй байх.Мах, махан бүтээгдэхүүнийг хими, физикийн болон бичил биетэний бохирдол, гэмтэл үүсэхгүй, нян үржихээргүй орчинд, зориулалтын хөргөх төхөөрөмж, хөргөгч, хөлдөөгчинд хадгална.Мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэх тээврийн хэрэгслийн бүхээг, тэвшний дотор тал нь хатуу, гөлгөр, чийг нэвтрэхгүй, бүтэн, цэвэр гадаргуутай, угааж ариутгах боломжтой, хор хөнөөлтэй бодис агуулаагүй материалаар хийсэн байх ба тээвэрлэлтийн явцад ариун цэвэр эрүүл ахуйн нөхцөл хангагдсан байна.