СЭРСАНДИМЭД ЭМНЭЛЭГТ ЦАЦРАГИЙН ХЭМЖИЛТ ХИЙЛЭЭ

Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар рентген аппаратыг шинээр авч, суурилуулсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Сэрсандимэд” эмнэлгийн рентген кабинетын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай 2019 оны 06 дугаар сарын сарын 20-ны өдөр танилцаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/113 тоот удирдамжийн дагуу ажлын байранд цацрагийн хэмжилт хийж, цацрагийн аюулгүйн үнэлгээг баталгаажуулан, байгууллагын удирдлагад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.