Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын дагуу түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд агаар, орчны бохирдлыг бууруулахад урьдчилан сэргийлэх болон хяналтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиг үүрэг 24 цагаар шалган нэвтрүүлэх товчоодод жижүүрлэн ажиллах “ЭРГҮҮЛ, ХЯНАЛТЫН АЖИЛТАН”-ы ажлын байрны зарыг олон нийтэд мэдээлж байна.

 Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол

  • Улаанбаатар хотын иргэн байх /иргэний үнэмлэхийн хаягтай тул үзнэ/
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.
  • Эргүүл хяналтын ажилтан нь 24 цагаар шалган нэвтрүүлэх товчоодод жижүүрлэн ажиллах чадвартай байх.

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага 

Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил Байгаль хамгаалал, экологич, байгаль ашиглалт, хяналт үнэлгээ, геологич, уул уурхайн ашиглалт
Мэргэшил -Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх.
Туршлага – Мэргэжлээрээ 1 доошгүй жил ажилласан байх – Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгч, төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байх
Ур чадвар Дүн шинжилгээ хийх – Мэдээллийн үнэн, бодит байдлыг шалган нягтлах – Мэдээлэл дэх дутуу, алдаатай, нийцтэй бус байдлыг илрүүлэх – Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах – Судалгааны ерөнхий арга зүйн мэдлэгтэй
Асуудал шийдвэрлэх – Хариуцсан ажлаа төлөвлөх, зохион байгуулах -Өөрийн чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах – Шаардлагатай асуудлаар судалгаа хийж, дүнг хариуцах – Шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаварыг дүгнэх – Албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх – Хөндлөнгийн нөлөөнд үл автах
Багаар ажиллах – Багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай -Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах – Бусдыг ойлгох, бусдад ойлгуулах, харилцааны ур чадвартай -Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох -Ёс зүйгээр хамт олноо манлайлан үлгэр дууриал үзүүлэх
Бусад   -Хувцас формоор хангагдаж, халуун хүйтэн, дуу, чимээтэй, тоос шороотой орчинд ажиллах – Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичиг боловсруулах -Компьютерийн өргөн хэрэглээний программ /word, excel/- уудыг эзэмшсэн  -Гадаад хэл /орос, англи, хятад/-ний зохих мэдлэгтэй байх – Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг 

  1. Төрийн албан хаагчийн анкет “А хэсэг” болон “Б хэсэг”; 
  2. Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
  3. Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;

4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт; /МУИС, ХААИС, ШУТИС, МУБИС-ыг төгссөн байх/

5. Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх;

6. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;

7.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эх хувийн хамт  /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” даруулж хавсаргах/

8. Гурван үеийн намтар түүх

9. “4 х 6”-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;

10. Өмнө ажиллаж байсан байгууллагаас чөлөөлөгдсөн тушаал,

11. Өмнө ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт

Дээр заасан баримт бичгийг дутуу  бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

          Сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг Захиргааны 3 дугаар байр, 5 давхарт “Сургалтын танхим”-д 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд комисс хүлээн авна. Холбогдох утасны дугаар: 77775000, 96071918, 99296777

           Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

             2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сонгон шалгаруулалтыг доорх агуулгын хүрээнд зохион байгуулна. Үүнд:

Ярилцлага:

  1.  Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
  2. Ажиллах байгууллага, нэгж, ажлын байрны зорилго, зорилт, чиг үүргийн талаарх ерөнхий төсөөлөл
  3. Асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвар, багаар ажиллах чадвар, зан үйлийн тодорхойлолт

Албан хэрэг хөтлөлт, архивын шалгалт:

  1. Монгол хэлний бичгийн чадвар, цахим орчин
  2. Компьютерийн хэрэглээний програм ашиглах чадвар;