2019 ОНЫ БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БИЕЛЭЛТИЙН ТОВЧ ТАЙЛАН

           Төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар:

           НМХГ-ын хэмжээнд 2019 онд 39 сэдэвчилсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг 4940 объектод хийхээр төлөвлөснөөс эхний хагас жилд 19 сэдэвчилсэн хяналт шалгалтыг 2559 объект буюу жилийн төлөвлөлтийн 54%-д хийж гүйцэтгэсэн байна.

            Мөн 550 объектод зөвлөн туслах үйлчилгээ, 516 объектод тандалт судалгаа, 114 объектод хяналт шинжилгээ, 5513 объектод урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт, 179 объектод баталгаажуулах үйл ажиллагаа, 1117 объектод салбарын сургалтыг зохион байгуулж шилэн хяналтын цахим системд бүртгэсэн байна.

              Бодлогын баримт бичиг:

              2019 оны эхний хагас жилд Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол дахь Мэргэжлийн хяналтын байгууллагатай холбоотой заалтууд 86%, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 85 %, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 80.7 %-тай  тус тус хэрэгжсэн.

            Нийслэлийн эдийн засаг,  нийгмийг  2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс  тус газрын хариуцан гүйцэтгэх 11 заалтын хэрэгжилтийн явц  хагас жилийн байдлаар  80.9%-тай байна.

            Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг НМХГ-аас хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2019 оны эхний хагас жилийн биелэлтэд хяналт шинжилгээ хийхэд  Нийслэлд хамаарах 16 заалтын хэрэгжилт 85%-тай, МХЕГ-т хамаарах  28 заалтын хэрэгжилт 76%-тай байна.

            Албан бичиг шийдвэрлэлтийн талаар:

Тайлант хугацаанд НМХГ-ын хэмжээнд 7719 албан бичиг ирснээс хариутай 4541 албан бичгийн 4159(91.6%) хуулийн хугацаанд шийдвэрлэж, 3037 өргөдөл, гомдол ирснээс 4159(91.6%) хуулийн хугацаанд шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа 277(9.1%), хугацаа хэтэрч шийдвэрлэсэн 49(1.1%) байна.

Шуурхай алба:

          Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай үйлчлэх зорилгоор Шуурхай албыг 24 цагаар ажиллуулж, 1465 өргөдөл, гомдлыг хүлээн авч, 1307(89.2%) асуудлыг шийдвэрлэсэн, 158(10.8%) нь шийдвэрлэх шатандаа байна. 

Нийт 10 осол, 8 хордлогын  дуудлага хүлээн авч, МХЕГ-ын даргын 2015 оны 161 дүгээр тушаалын хавсралт хүснэгтийн дагуу тухай бүр холбогдох хэлтсүүдэд хүргүүлэн шийдвэрлэсэн.

            Хэвлэл мэдээлэл:  

          НМХГ-аас 6 хяналтын чиглэлээр 10 удаа хэвлэлийн бага хурал, 4 удаа телевизийн нэвтрүүлэг, 23  удаа телевизийн зочны ярилцлага, хэлэлцүүлэгт  оролцож, телевизэд 667, FM радиогоор 58, өдөр тутмын сонин хэвлэлээр 114, мэдээллийн вэб сайтуудад 267 нийт 1106 мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд  өгсөн.

       Байгууллагын цахим хуудсанд хяналт шалгалттай холбоотой 1663 зөвлөмж, 48 сэрэмжлүүлэг, 189 сургалтын мэдээ, цаг үеийн 156 онцлох мэдээ зэрэг нийт 2508 мэдээллийг нийтэлж олон нийтэд хүргэлээ.

            ААНБ, иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан сургалт:

            Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “НМХГ-ын 2019 онд хийх сургалт, зөвлөн туслах үйлчилгээний календарчилсан төлөвлөгөө”–г боловсруулан батлуулж нийт 2123 байгууллага, аж ахуйн нэгж, 5609 иргэнд 173 сургалтыг зохион байгууллаа.       Сургалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас сэтгэл ханамжийн судалгааг авахад 72.2% нь сургалтыг 100% үр дүнтэй болсон гэж  үнэлсэн. 

           Албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан сургалт:

          “НМХГ-ын 2019 онд хийх сургалтын календарчилсан төлөвлөгөө”-ний дагуу чиглэлийн болон дүүрэг дэх МХХ-үүдээс албан хаагчдад 98 дотоод сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 1292 албан хаагчийг хамруулсан. Түүнчлэн 8 улсын 12 удаагийн гадаадын сургалт, хөтөлбөрт 14  албан хаагчийг тус тус  хамруулсан.

         “Мэдээллийн цаг” хөтөлбөрийг 2 удаа зохион байгуулж, 677 албан хаагчийг хамруулан, “Төрийн албаны тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн талаар мэдлэг, мэдээлэл олгосон.

          Хяналт шинжилгээ, үнэлгээний талаар:

          “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг тухайн онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, УИХ болон Засгийн газрын холбогдох хууль тогтоомж, НИХТХ-ын тогтоол, “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ.

           НМХГ-ын даргын баталсан удирдамжаар Дэд бүтцийн хяналтын хэлтсийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийсэн.

          Сүхбаатар дүүрэг дэх МХХ-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, НМХГ-ын  даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдэд үндэслэн  улсын 2 байцаагчид  сахилгын “сануулах” шийтгэл, 16 улсын /ахлах/ байцаагчдад “анхааруулга” өгч, нийт улсын байцаагчдад зөрчил дутагдлыг арилгуулах талаар зөвлөмж хүргүүлэв.

Дотоод хяналт шалгалт мониторингийн хэлтэс нь эхний хагас жилд хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой  албан бичиг 48,  өргөдөл, гомдол 36-г хүлээн авч шийдвэрлэсэн байна. 

           Төрийн албан хаагчийн ёс зүй манлайлал, сахилга хариуцлагын талаар:

            Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ажлын хүрээнд удидах ажилтан, албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг сар, улирлаар дүгнэн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн 10 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, давхардсан тоогоор 302 албан хаагчид анхааруулах хуудас өгсөн.

      Байгууллагын “Ёс зүйн хороо”-нд ирсэн 9 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон 11 улсын /ахлах/ байцаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн. 

     Эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр:

    Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасныг үндэслэн хүн хуулийн этгээд албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл болон хяналт шалгалтаар илэрсэн 973 зөрчлийг бүртгэн дугаар олгож, зөрчлийн хэрэг бүртгэлтийн мэдээг сар бүрт нэгтгэн, улирал тутам Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хүргүүлсэн.

    Байгууллагын баримт бичгийг хуулийн хүрээнд боловсруулах чиглэлээр НМХГ-ын даргын 242 тушаал, 392 албан бичиг, аж ахуйн нэгж байгууллагатай байгуулсан 20 гэрээний хууль эрх зүйн үндэслэлийг хянаж, давхардсан тоогоор 691 улсын байцаагчдад хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн.

   Тайлант хугацаанд 2 хууль, 1 дүрэм журам, 1 стандартад санал өгсөн.

   Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан эд зүйл, бараа бүтээгдэхүүнийг улсын орлого болгох, устгах ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий     Нийслэлийн зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлын хүрээнд хууль тогтоомж зөрчсөн, стандартын шаардлага хангаагүй 99 нэр төрлийн 53.523.321 төгрөгийн үнэ бүхий  1972 ширхэг бараа бүтээгдэхүүнийг устгаж, /ахлах/ байцаагчдын 81 акт, Нийслэлийн Цагдаагийн газрын 7 албан бичгээр нийт 85.332.400 төгрөгний үнэ бүхий 260 нэр төрлийн /давхардсан тоогоор/ бараа бүтээгдэхүүнийг хураасан.

    Хууль тогтоомжийн хэрэгжүүлэх, албан хаагчдын эрх зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зүйлс”, “Төрийн албан хаагчдад оногдуулах сахилгын шийтгэл”, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Хавтаст хэргийн гэрэл зургийн үзүүлбэр”  сэдэвт дотоод сургалтуудыг зохион байгуулж, 216 нийт албан хаагчийг хамруулсан.