“АЮУЛГҮЙ АЖИЛЛАЖ АМЖИЛТААРАА ТЭРГҮҮЛЦГЭЕ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль холбогдон гарсан дүрэм журам стандартын хэрэгжилт, ажлын байранд ажилтаны аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг биелүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад аюулгүй ажиллагааны талаар хууль дүрмийг сурталчилахад ажлын байран дахь зөв дадал хэвшлийг олгох зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдөр барилга угсралтын  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 56 ААНБ-н 140 гаруй ажил олгогч ажилтан нарт үзүүлэн сургалт зохион байгууллаа. Сургалтанд оролцогчдод барилгын талбайд мөрдөгдөх дүрэм болон өндрийн ажил,  гагнуур, арматурын ажлын аюулгүй ажиллагааг биечлэн үзүүлж, зөвлөмж, гарын авлага хүргүүлэн ажиллалаа.

            Сургалтанд:

Баянгол дүүргийн засаг даргын орлогч, ХАБЭА-н зөвлөлийн дарга Г.Нарангэрэл

Баянгол дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор н.Мөнхцэцэг

Цагдаагийн 1,2 дугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга

Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс

Ололт амжилтын түлхүүр ТББ-н Захирал Б.Батхүү

Эдшил.ХХК Барилгын Ерөнхий гүйцэтгэгч Эдшил.ХХК нар идэвхитэй оролцсон харилцан туршлага солилцсон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.