ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮДИЙН АЖЛЫН БАЙРАНД ЦАЦРАГИЙН ХЭМЖИЛТ ХИЙЛЭЭ

Зөөврийн болон шүдний дэлгэмэл зураг авдаг рентген аппаратуудыг шинээр авч, ашиглахаар төлөвлөж буй “Алтан аварга” ХХК-ийн Смайл старс, “Анхилам трейд” ХХК-ийн Анхилам, “Индранил дент” ХХК-ийн Индранил шүдний эмнэлгүүдийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай 2019 оны 05 дугаар сарын сарын 05-наас 14-ний өдрүүдэд танилцаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/113 тоот удирдамжийн дагуу ажлын байранд цацрагийн хэмжилт хийж, цацрагийн аюулгүйн үнэлгээг баталгаажуулан, байгууллагын удирдлагад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.