ҮСЧНИЙ ГАЗАРТ ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Оргил шилтгээн хотхонд байрлах үсчний газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүйд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дэх заалтын дагуу арга хэмжээ авч, учруулсан хохирлыг гаргуулан ажиллалаа.