НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛҮҮЛЖ АЖИЛЛАЛАА

Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас ирүүлсэн 01/355 дугаартай  албан бичгийн хүрээнд тус дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Турк Монгол найрамдлын цэцэрлэгт хүрээлэн”-д байрлах түргэн үйлчилгээний цэгийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Газрын алба, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагч нартай хамтран нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлж ажиллалаа.