ЭХ ҮРСИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ХУГАЦААН ДУУССАН ЧИХЭР, ШОКОЛАДЫГ ХУРААН АВЛАА

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын 2019.01.08-ны өдрийн 01/02 дугаартай удирдамжийн хүрээнд Сүхбаатарын талбайд  зохион байгуулагдсан Эх үрсийн баярын  арга хэмжээний үеэр хийгдсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар иргэн Д-гийн  худалдаалж байсан бүтээгдэхүүнээс, хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн  153 ширхэг  Америк чихэр, шоколад, хүүхдийн бэлгийг хураан авч холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэж ажиллалаа.