ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ БОЛОН ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль тогтоомж болон Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг сурталчилах, зөрчил дутагдал, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зурагзүйн хяналт, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналт, барилга,техникийн хяналт, хэмжил зүйн хяналтын чиглэлээр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын хурлын зааланд 2019 оны 06 сарын 07-ны өдөр зохион байгуулж дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллах талаар улсын ахлах байцаагчийн 2019.06.05-ны өдрийн 02-04-202/201 тоот зөвлөмж хүргүүлэн ажилласан.

Сургалтыг:

Байгаль орчны хяналтын чиглэлээр: 

  – Дотоод хяналт шалгалт зохион байгуулах талаар

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах талаар

– Ус ашиглагчдад тавигдах шаардлага

– Газар ашиглалтын байдалд тавигдах шаардлага

Дэд бүтцийн хяналтийн чиглэлээр:

-Барилгын материалын үйлдвэрлэл ба бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал

-Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт

-Савласан барилгын материал, бүтээгдэхүүний тоо хэмжээ, шошгололт

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын чиглэлээр:

– Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал тавигдах

– Ажилтны эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг

гэсэн сэдвүүдээр зохион байгуулсан бөгөөд дараагийн сургалтыг төлөвлөгөөт шалгалтанд хамрагдах аж ахуйн нэгжүүдэд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус газарт зохион байгуулна.