БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД ИМПОРТЛОХ НУГАСНЫ МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛВЭРЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖИД ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАН МАГАДЛАГАА ХИЙГДЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 02-03/253 тоот удирдамжийн дагуу БНХАУ-ын Хөнан мужийн Huaying Agriculture Development  аж ахуйгаас нугасны мах, махан бүтээгдэхүүн импортлохын өмнөх үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн үзлэг хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дараах ажлыг хийж гүйцэтгэв.

Тус ажлын хэсэг удирдамжид заасан асуудлын хүрээнд БНХАУ-ын Гаалийн байгууллага, мал эмнэлгийн албатай хамтран БНХАУ-ын Хөнан мужийн Huaying Agriculture Development  компаний нугас нядлах болон нугасны мах боловсруулах үйлдвэр, нугасны аж ахуйн нь тус улсын мал эмнэлгийн албанаас шаарддаг хорио цээрийн дэглэм шаардлагыг хангаж байгаа эсэх, эмчилгээ, оношлогоо, халдваргүйжүүлэлт, эрүүл мэндийн үзлэг, нядалгааны өмнөх болон нядалгааны дараах мал эмнэлэг ариун цэврийн хяналт шалгалт, үйлдвэрийн дотоод хяналт, лабораторийн шинжилгээний явцтай танилцан импортлохын өмнөх үеийн хянан магадлагаа хийж ажиллав.

Нэг. Шалгалтын зорилго:

БНХАУ-аас Монгол Улсад импортлох нугасны мах, махан бүтээгдэхүүнд импортлохын өмнөх мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн үзлэг хийх, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага/OIE/-аас гаргасан стандарт, зөвлөмж, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангуулах, импортын өмнөх хянан магадлагаа хийх, эрсдэлийг бууруулахад оршино.

Хоёр. Шалгалтанд хамрагдах аж ахуйн нэгжийн нэр

          БНХАУ-аас Монгол Улсад импортлох нугасны мах, махан бүтээгдэхүүн экспортлох  БНХАУ-ын Хэнан мужийн Huaying Agriculture Development  ААН.

 Гурав. Шалгалтын бүрэлдэхүүн

С.Нямдорж – НМХГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч

Д.Эрхэмбаатар – МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын мэргэжилтэн (зөвшөлцсөнөөр)

Нью ложистик ХХК-гы төлөөлөл

Дөрөв. Шалгах хугацаа

Шалгалтыг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ны хооронд Монгол Улсад импортлох нугасны мах, махан бүтээгдэхүүн экспортлох  БНХАУ-ын Хөнан мужийн Huaying Agriculture Development  ААН эхлэн ажлын 5 хоног ажиллав.

Тав. Хяналт, шалгалтын талаар

Бүрдүүлсэн баримт бичиг:

          Монгол Улсын Нью ложистик ХХК, БНХАУ-ын Хөнан мужийн Huaying Agriculture Development ХХК-ны албан ёсны борлуулагч Чиндао Юнионгоалд Трэйд (QINGDAO UNIONGOLD TRADE Co.,Ltd) компанитай гадаад худалдааны гэрээ байгуулсан худалдааны гэрээ, БНХАУ-ын Чанарын Хяналт шалгалт хорио цээрийн газраас олгосон экспорлох эрхийн гэрчилгээний хуулбар, тус аж ахуйн нэгжийн Эрсдэлтэй цэгийн хяналт шинжилгээний систем (HACCP), Үйлдвэрийн чанарын удирдлагын тогтолцоог (ISO certificate) нэвтрүүлсэн тухай гэрчилгээний хуулбар,  Нью ложистик ХХК–ны Улсын бүртгэлийн 000128162 тоот гэрчилгээний хуулбар, БНХАУ-ын Хөнан мужийн мал эмнэлгийн албанаас тухай бүс нутаг, аж ахуйн нэгж нь шувууны томуу, Нью кастл болон бусад халдварт өвчнөөр сүүлийн 5 жилд эрүүл болохыг баталгаажуулсан тодорхойлолт зэрэг холбогдох баримт бичгүүдийг тус тус бүрдүүлсэн байна.

Нугасны аж ахуйн байрны талаар:

“Хөнан Хуаинг Хөдөө аж ахуйн Хөгжил” ХХК (цаашид Huaying гэх) нь БНХАУ-ын ХөНан мужийн Шин Янг хотод төвлөрдөг, нугас үржүүлдэг 29 нэгж аж ахуйтай, нэг аж ахуй нь 49,0 мянган нугастай, нийт 1,4 сая гаруй нугас тэжээдэг. Нугасны мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нугас нядлах, хөлдөөх, бэлэн бүтээгдэхүүн боловсруулах, тэжээлийн үйлдвэрлэл эрхлэх зэрэг томоохон хэмжээний шувууны аж ахуй эрхэлдэг 10,0 мянга гаруй ажилтантай.

Тус компани 1991 онд анх байгуулагдаж үйлдвэрлэлээ эхлүүлсэнээс хойш “Хятадын нугасны хаан”, “Азийн нугасны хаан”, “Дэлхийн нугасны хаан” зэрэг гурван үе шаттай төслийг амжилттай хэрэгжүүлж 2009 оноос усны шувууны аж үйлдвэрлэлийн орчин үеийн техник, технологийн системийг үйлвэрлэлдээ нэвтрүүлсэнээр цогц туршилтын төвтэй.

Нугасны аж ахуйд орох гарах хэсэгт мананцардуулах аргаар хлорт уусмал ашиглан тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлдэг.

Аж ахуй бүрт 10 ажилтан 1 малын эмч тогтмол байрлан ажилладаг. Малын эмч өдөрт 2 удаа бүх нугасанд эрүүл мэндийн ажиглалт хийдгээс гадна шаардлагатай нугасны эрүүл мэндийн үзлэгт тусгайлан оруулдаг. Компаний малын ерөнхий эмч 14 хоног бүрт ирж аж ахуй дээр ажиллаж буй малын эмчийн ажилтай танилцан үйл ажиллагааны чиглэл өгдөг байна.

 Аж ахуйн нэг байрыг хоосон байлгаж цэвэрлэгээ хийн шаардлагатай тохиолдолд тусгайлах байр бусад үед дараагийн байрыг цэвэрлэх боломж болгон ашиглана.

Орон нутгийн мал эмнэлэг сард 2 удаа мөн шинээр сүрэг ирэх бүрт хяналт шалгалтыг хийн гүйцэтгэх бөгөөд улсаас 2 жилд нэг удаа хянан магадлагааг хийж гүйцэтгэдэг байна.

Нугасны аж ахуйд малын эмчийн үзлэг хийсэн тухай, халдваргүйжүүлэлт хийсэн тухай, эм биобэлдмэл тарьсан болон хүлээн авсан тухай, лабораторийн шинжилгээнд дээж шилжүүлсэн тухай, мөн орсон гарсан нугас, тээврийн хэрэгслийн бүртгэлийн тус бүр журналаар бүртгэж хэвшсэн.

Аж ахуйн зохион байгуулалтын хувьд 5 эм нугасанд 1 эр нугас ноогдохоор байрлуулдаг.

Муж улсын хувьд халдварт өвчинтэй  тэмцэх хөтөлбөртэй бөгөөд 3 жилд нэг удаа шинэчилдэг, мужын мал эмнэлгийн албанаас сард 2 удаа аж ахуйн нэгжид хяналт шалгат хийн халдваргүйжүүлэлт болон вакцинжүүлэлтийн үйл ажиллагааг хянадаг байна.

Монгол Улсын New Logistic ХХК-ны БНХАУ-аас импортлох нугасны мах нь тус улсын Нөнан мужийн Huaying Agriculture Development үйлдвэрт үйлдвэрлэдэг бөгөөд тухай муж улс, тухайн аж ахуйд сүүлийн 5 жил шувууны томуу болон бусад халдварт өвчнөөр тайван болохыг мал эмнэлгийн албанаас нь тодорхойлсон болно.

Нугас нядлах үйлдвэрийн талаар:

Тус компани нь нугас нядлах 4, нугасны мах боловсруулах 5 үйлдвэртэй жилд 8 сая нугасны мах, махан бүтээгдэхүүнийг Япон, БНСУ, Шинэ зеланд, Европийн холбооны улс, Өмнөд африк зэрэг улсад экспортлодог, 2008 оны олимп, 2014 оны Нанжины тоглолт, 2017 оны Бриксийн уулзалт гэх мэт үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай болно.

Амьд шувуу аж ахуйгаас  ирэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй ирэх бөгөөд үйлдвэрийн малын эмч үзлэг хийн хүлээн авч сольтонд бэлддэг, нугасны тээвэрлэлийн зориулалтын тээврийн хэрэгслээр өдөрт 2 удаа хийхээс гадна тээвэрлэлтийн өмнө болон дараа нь халдваргүйжүүлэлт тогтмол хийж хэвшсэн, үйлдвэр нь Эгзэгтэй цэгийн хяналтын систем /HACCP/ 4 ССР тэй болон байгаль орчинд ээлтэй үйлдвэрийн хяналтын /Environment management system/ системийг бүрэн нэвтрүүлсэн, дотоод хяналт бүхий лабораторитой хяналтын шинжилгээг өдөр бүр авч шинжилдэг бөгөөд мужын эмч нар давхар хяналт хийн мужын лабораторид давхар шинжилдэг, экспортын мах, махан бүтээгдэхүүн бүрийг хими, нян, эмийн үлдэгдлийн шинжилгээнд хамруулан шинжилгээний дүнг үндэслэн мужын хяналтын газраас мал эмнэлэг ариун цэврийн  гэрчилгээ олгон баталгаажуулдаг байна.

Нугас нядлах үйлдвэр нь урсгалын хувьд мал эмнэлэг ариун цэврийн шаардлагад бүрэн нийцсэн, 1 үйлдвэрт одоогоор 276 ажилтантай, үүнээс 12  малын их эмч ажилладаг, бэлэн болсон бүтээгдэхүүнийг тусгай агуулахад хадгалдаг.

Үйлдвэрийн план нь бохир хэсэг, хагас бохир хэсэг, цэвэр хэсгээс бүрдсэн, ус. Агаарын шинжилгээг улсаас жилд нэг удаа, үйлдвэр долоо хоног бүрт шинжилдэг, бүтээгдэхүүн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй, гологдол гарсан тохиолдолд тусгай камерт устгадаг байна.

Нядалгааны үйлдвэрийн бохир хэсэгт хутга болон бусад хэрэгслийг 86 градусаас дээш халуун усаар, цэвэр хэсэгт хүйтэн усаар цэвэрлэж байлаа.

Мал хүлээн авах цэгт малын их эмч ээлжлэн нядалгаанд орж буй нугас тус бүрт, нядалгааны үед толгой, дотор, гулууз маханд үзлэгийг хийн тэмдэглэл үйлддэг байна.

          Зургаа. Хяналт, баталгаажуулалтын байдал:

Амьд шувуу аж ахуйгаас  ирэхдээ гарал үүлсийн гэрчилгээтэй ирэх бөгөөд үйлдвэрийн малын эмч үзлэг хийн хүлээн авч сольтонд бэлддэг, нугасны тээвэрлэлийн зориулалтын тээврийн хэрэгслээр өдөрт 2 удаа хийхээс гадна тээвэрлэлтийн өмнө болон дараа нь халдваргүйжүүлэлт тогтмол хийж нэвшсэн, үйлдвэр нь Эгзэгтэй цэгийн хяналтын систем /HACCP/ 4 ССР тэй болон байгаль орчинд ээлтэй үйлдвэрийн хяналтын /Environment management system/ системийг бүрэн нэвтрүүлсэн, дотоод хяналт бүхий лабораторитой хяналтын шинжилгээг өдөр бүр авч шинжилдэг бөгөөд мужын эмч нар орон нутгийн лабораторид давхар шинжилдэг, экспортын мах, махан бүтээгдэхүүн бүрийг хими, нян, эмийн үлдэгдлийн шинжилгээнд хамруулан шинжилгээний дүнг үндэслэн мужын хяналтын газраас мал эмнэлэг ариун цэврийн  гэрчилгээ олгон баталгаажуулдаг байна.

Долоо. Дүгнэлт:

БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн байгууллагаас олгосон экспорлох эрхийн гэрчилгээний хуулбар, тус аж ахуйн нэгжийн Эрсдэлтэй цэгийн хяналт шинжилгээний систем (HACCP), Үйлдвэрийн чанарын удирдлагын тогтолцоог (ISO certificate) нэвтрүүлсэн тухай гэрчилгээ, хийгдэж буй эрүүл мэндийн үзлэг, лабораторийн шинжилгээний дүн, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний арга хэмжээг хэрэгжүүлсэн, халдваргүйжүүлэлт хийсэн байдал болон нядалгаан болон боловсруулах үйлдвэрт мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн хяналт, шалгалтыг зохион байгуулж байгаа байдал зэрэг нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага/OIE/-аас гаргасан стандарт, зөвлөмж, МУ-ын “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль”, Монгол Улсын мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн нөхцөлийн шаардлагыг хангаж буй тул Монгол Улсын Нью ложистик ХХК БНХАУ-ын Нөнан мужийн Huaying Agriculture Development ХХК-наас нугасны мах, махан бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн, улсын хилийн боомтын холбогдох хяналтанд хамруулан Монгол Улсад импортлох боломжтой гэж дүгнэж байна.

Цаашид авах арга хэмжээний санал:

  1. Эрсдэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй хянан магадлагааны зардлыг улсаас гаргуулж дараа нь тухайн аж ахуйн нэгжээс гаргуулдаг байх зарчимд шилжих, 
  2. Гадаад улсад хянан магадлагаа хийх багийн бүрэлдэхүүнд лабораторийн шинжээч нарыг оролцуулдаг байх
  3. Мэргэжлийн хяналтын байгууллага, Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөллийн хийх ажлын зааг ялгааг гаргах