ТҮҮХИЙ ЭДИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН БИЧИГГҮЙ ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх” 01/26 тоот  удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар иргэн Б нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Гурван эвтэн ХХК-ийн “Меркури” захад 112 дугаар лангуу түрээслэн тахианы мах, далайн гаралтай бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг ба лангуун дээр худалдаалж байсан 14 ширхэг цагаан загас нь түүхий эдийн гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүй байгаа зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчлийн дагуу иргэн Б-д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан

шийтгэлийн арга хэмжээ авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэн ажиллалаа.