ХҮНСНИЙ БУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ПРАКТИК ШААРДЛАГА, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ СЭДЭВТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн  сургалтын танхимд зохион байгуулсан сургалтанд хүүхэд өсвөр үеийн хяналтын чиглэлийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар оролцлоо.

Тус сургалтаар хүнсний бус бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулах үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний 4 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн алба, хэлтсийн  холбогдох  чиглэлийн улсын байцаагчид  мэдээлэл авч  энэ чиглэлээр  олон улсын туршлага стандарт, хуулийн  төслийг хэлэлцүүлэхэд саналаа  өгч  багаар ажиллаа.