“ХООЛНЫ ГАЗРЫН ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус хэлтсээс Санжэм ХХК-тай хамтран уг компаний ажилтнуудад “Хоолны газрын эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн зохистой дадал” сэдэвт сургалтыг 2019 оны 05 сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт ихэвчлэн үүсдэг эрсдэл, гарах зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах талаар мэдээлэл өгч цаашид анхаарч ажиллах  зүйлсийг тайлбарлан харилцан ярилцлах хэлбэрээр явуулсанд сургалтын гол ач холбогдол оршиж байна.