ХАЛЬСЛААГҮЙ БОР БУДААНЫ АШИГ ШИМИЙН ТУХАЙ

     Олон улс оронд цагаан будааг хүнсэндээ хэрэглэдэг, учир нь цагаан будаа их амттай, түүгээр хоол хүнс бэлтгэхэд амар хялбар байдаг. Цагаан будаа олон янз бөгөөд үүнээс хальслаагүй бор будаа нь цагаан будаанаас илүү чанарлаг юм. Учир нь гадуур хальсыг нь цэвэрлэсэн, харин үр хөврөл, хивэг шигшдэс нь хадгалагдан үлдсэн байдаг тул өөртөө тэжээллэг бодисууд, хүний бие организм дахь холестерины хэмжээг багасган, нарны хэт ягаан туяаг өөртөө шингээдэг гамма оризанол хэмээх бодисыг ихээр агуулсан байдгаараа онцлогтой.

     Мөн цусны сийвэн дэх “нөөц өөх тос”-ыг антиоксидант бодис болох триглицерид задална. Өөр бусад олон төрлийн үр тариатай харьцуулахад бор будааны уураг их үнэтэй, биед ашигтай олон төрлийн амин хүчлийн нэгдлийг агуулдаг, химийн найрлага маш олон төрөл гэдгээрээ ялгаатай. Цагаан будааг байнга хэрэглэх нь чихрийн шижин өвчний эх үүсвэрийг тавьдаг, яагаад гэвэл цагаан будааны гликемийн индекс өндөр байдаг.
     Хятад, Япон. Австрали, Америк зэрэг улсад хийсэн судалгаагаар өдөрт хүн 150 гр цагаан будааг хүнсэндээ тогтмол хэрэглахэд сахарын шижингээр өчлөх магадлал 11 хувиар өсөх магадлалтай болох нь ажиглагджээ.100 гр бор будааны илчлэг нь 330 ккал, бие ашигтай олон тооны нүүрс ус, сахар,уураг, өөх тос агуулагддаг ба ханаагүй тос зонхилдог. Органик хүчлүүд , хүнсний торлог, витамин Е, РР, В –гийн төрлийн витаминууд, макроэлементүүд, фосфор, кали, хлор, магни, натри, кальци,хүхэр, микроэлементүүд төмөр, марганц, цайр, цахиур, хөнгөнцагаан, зэс, ванади, бор, никель, молибден, селен,кобальт,иод агуулагддаг.

Цагаан будааг худалдан авахдаа юуг анхаарах вэ?
Ямар хоол бэлтгэх вэ гэдгээс хамаарч янз бүрийн будааг сонгон авдаг. Гэхдээ дараах зүйлсийг заавал анхаарах нь зүйтэй. Үүнд:
1. Тал.бутарсан хэсгүүд агуулаагүй
2. Өөр өнгийн будаа цагаан будааны дотор байхгүй, /цагаан бүдааны ширхэг бүр нь нэгэн жигд хэлбэртэй байх/

 

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС