“ МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД “ДОТООД ХЯНАЛТЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАЛАА

Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэрт төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар зарлагдсан  мах махан бүтээгдэхүүний 10 үйлдвэрийн захирал, технологич, дотоод нэгжийн 18 ажилтан, албан хаагчдыг хамруулан байгууллагын сургалтыг Койка олон улсын байгууллгын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн байранд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Л.Ариунаа, Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Х.Гэрэлчимэг  нар   зохион байгууллаа.

Сургалтаар төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрч буюу нийтлэг зөрчил, цаашид анхаарах  асуудлыг танилцуулж, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдэд дотоод хяналтыг төлөвшүүлэх сэдэвээр МХЕГ-ын улсын ахлах байцаагч Б.Батчимэг. НМХГ-бн улсын ахлах байцаагч Л.Баясгалан нар хамтран  зохион байгуулж, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг хүргэн, үйлдвэрлэл эрхлэгч нар тулгамдаж байгаа асуудлаар хариулт авч мэдлэг мэдээлэлээ бататгаж ажиллалаа.