ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ТАВДУГААР ХУРАЛДААН

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 23-ний өдөр боллоо. Хуралдааныг Дэд дарга С.Даваасүрэн удирдан явууллаа.Тус хуралдаанаар 5 асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээр асуудал:

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, ШТС-ын  үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтын тухай

Хоёрдугаар асуудал:

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай

Гуравдугаар асуудал:

Зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөн шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн  нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай

Дөрөвдүгээр асуудал:

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагын их багтаамжийн автобусны утааны тортогжилтын хэмжээнд хийсэн хяналт шалгалтын тухай

Тавдугаар асуудал:

Агаар бохирдуулагч томоохон эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгуулгад хийсэн хяналт шалгалтын тухай

Хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 23 -ны өдрийн 09:00 цагт эхлэв

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, ШТС-ын  үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтын тухай Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд танилцууллаа
Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл
Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай , Зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөн шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн  нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай Тээвэр /авто, усан/-ийн хяналтын улсын ахлах байцаагч З.Хадбаатар танилцууллаа
Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл
Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагын их багтаамжийн автобусны утааны тортогжилтын хэмжээнд хийсэн хяналт шалгалтын тухай Тээвэр /авто/-ийн хяналтын улсын байцаагч Х.Энхням танилцууллаа
Агаар бохирдуулагч томоохон эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгуулгад хийсэн хяналт шалгалтын тухай Байгаль орчны Хяналтын байцаагч Б.Сайнбаяр танилцууллаа С.Төмөрбат танилцууллаа