ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛСАН СОРИЛЫН ДҮН, САВ БАГЛАА БООДОЛ ХАЯГ ШОШГО ДУТУУ ЗЭРЭГ ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЛЭЭ

НМХГ-ын даргын баталсан 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02-01/102 тоот “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдэд шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд СБД-ийн Хаб девелопмент, Далайн мөчир ХХК-уудын агуулах, худалдаанд хяналт шалгалт хийж эрсдлийг 1.18 кодтой “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний хадгалалт, савлалт, тээвэрлэлтийг шалгах хяналтын хуудас”-аар эрсдлийг үнэлэхэд бага эрсдэлтэй үнэлэгдсэн. Хүнсний бүтээгдэхүүний ул мөр мөрдөн тогтоох бүртгэл дутуу, бараа бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээнд хамруулсан сорилын дүн, сав баглаа боодол хаяг шошго дутуу зэрэг зөрчлүүд илэрлээ.  

 Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага өгч ажиллалаа.