ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Номч нахиа” сургуулийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тус сургуулийн барилга зориулалтын бус, мэргэжлийн багшлах боловсон хүчин хангалтгүй, шаардлага хангасан номын сангүй, биеийн тамирын заалгүй, ногоон байгууламж, эдэлбэр газаргүй байгаа нь Боловсролын тухай хууль, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм, Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага MNS5742:2007 стандартыг зөрчсөн нөхцөл тогтоогдсон тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.