ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ОРЧИНД ЦАЦРАГИЙН ХЭМЖИЛТ ХИЙЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжаар нийслэлийн 32 дугаар дунд сургууль, 35 дугаар цэцэрлэгийн анги танхимын агаар болон хүүхдийн тоглоомонд цацрагийн хэмжилтийг хийлээ.

Хэмжилтийн дүнгээр хүүхдийн тоглоомонд цацрагийн бохирдол илрээгүй бөгөөд агаар дахь цацраг идэвхт радон нь холбогдох норм, стандартын шаардлагыг хангаж байна.

Энэ нь 2019-2020 оныг “Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлигт тусгасан хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж буй ажлын нэг юм.