КОМПЬЮТЕР ТОМОГРАФИЙН АППАРАТЫГ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДЭЖ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ ЗӨРЧИЛД АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт байрлах Монтүрүү трейд ХХК-ийн эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Хяналтаар тус эмнэлэг нь шинээр компьютер томографийн аппаратыг хүлээн авсан тухайгаа төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж, бүртгүүлээгүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгавар хүргүүллээ.