ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕРҮҮДЭД ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХАД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

НМХГ-ын Тамгын газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс ЭМЯ-ны харьяа Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийг чадвахжуулах” сэдэвт сургалтад цацрагийн аюулгүй ажиллагааг хангахад анхаар асуудлын талаар мэдээлэл өглөө. Тус суралтад Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 39 эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан 45 инженер нарт зориулан 2019 оны 05 дугаар сарын 01, 08, 15-ны өдрүүдэд рентген тоног төхөөрөмж ашиглахад цацрагийн хяналтын талаар анхаарах асуудлууд, ионжуулагч цацрагийн үүсгүүртэй харьцаж ажиллаж буй цацрагтай ажиллагчдын мэргэжлийн шарлагыг бууруулах талаар хичээл орж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн цацрагийн хамгаалалтын аюулгүй байдлын талаар мэдлэг боловсролыг дээшлүүллээ.