ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫН ТАЛААРХ СУРГАЛТАНД УЛСЫН БАЙЦААГЧИД ХАМРАГДЛАА

Байгаль орчны яамнаас “Биоаюулгүйн зуучлагч механизмыг ашиглахад талуудын оролцоог хангаж чадавхийг бэхжүүлэх” сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Тус   сургалтанд мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар хамрагдаж олон улсын түвшинд хувиргасан амьд организмын /LMO, GMO гэдэг/ талаарх харилцаа холбоог хэрхэн зохицуулж байгаатай танилцаж, үндэсний түвшинд хэрхэн ашиглах талаар мэдээллээ солилцлоо.

Монгол улс Биоаюулгүй байдлын Картагены протоколын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангаж ажиллахад шаардлагатай хүний нөөцийг чадавхижуулах, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын стандартыг хэрэгжүүлж ажиллахыг чухалчилж буй юм.