ГРАНД МЕД ЭМНЭЛЭГТ ЦАЦРАГИЙН ХЭМЖИЛТ ХИЙЖ, БАТАЛГААЖУУЛАН АЖИЛЛАЛАА

Гранд мед эмнэлэгт шинээр суурилагдсан шүдний рентген аппаратын аюулгүй ажиллагаа, рентген кабинетын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай 2019 оны 05 дугаар сарын сарын 13-ны өдөр танилцаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/113 тоот удирдамжийн дагуу ажлын байранд цацрагийн хэмжилт хийж, цацрагийн аюулгүйн үнэлгээг баталгаажуулсан. Баталгаажилтаар цацрагтай ажиллагчдыг цацрагийн хамгаалалтын сургалтад хамруулах талаар байгууллагын удирдлагад үүрэг даалгавар өгч ажиллалаа.