“ГРАНД СПА” БИЕ УГААЛГА, МАССАЖНЫ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООЛОО

Иргэний гаргасан гомдлын дагуу БГД-ийн 4-р хороо, 2-р хороолол, Гаалийн 2-р байрны 23 тоотод үйл ажиллагаа явуулж буй “Гранд спа” бие угаалга, массажны газарт  2019 оны 05-р сарын 15-ны өдөр хяналт шалгалт хийхэд тус газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ариутгал, халдваргүйтгэл, хог хаягдлыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлдэггүй, массажистууд нь мэргэжлийн үнэмлэх, дипломгүй, физик хэмжилтээр стандартын шаардлага хангахгүй байсан тул прокурорын зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 1905000990 тоот зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.  Хяналт шалгалт үргэлжилж байна.