ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 16-ний өдөр боллоо. Хуралдааныг Дэд дарга С.Даваасүрэн удирдан явууллаа.Тус хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээр асуудал:

Арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай

Хоёрдугаар асуудал:

Малын эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай

Гуравдугаар асуудал:

Сургуулийн өмнөх боловсролын байгуулага, хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч байгуулагуудад хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай

Дөрөвдүгээр асуудал:

Агаар бохирдуулагч томоохон эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгуулгад хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай

Хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 16 -ны өдрийн 10:00 цагт эхлэв
Арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай Байгаль орчны хяналтын улсын  байцаагч Б.Гэрэлтуяа танилцууллаа
Малын эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хийх хяналт шалгалтын тухай Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Э.Оюунсоёмбо танилцууллаа
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч С.Лхагвадулам танилцууллаа
Агаар бохирдуулагч томоохон эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хийсэн хяналт шалгалтын тухай Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Сайнбаяр танилцууллаа