ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТЫН БАГИЙН УЛСЫН /АХЛАХ/ БАЙЦААГЧ НАРТ ЗОРИУЛСАН ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Кофе шопын үндсэн ойлголт, кофены төрөл ангилал, үйлдвэрлэл, баристагийн ажлын онцлогийн талаар мэдээлэл хүргэх зорилгоор Хүнсний чанар, стандарт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын /ахлах/ байцаагч нарт зориулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс, Каппэ Бэнэ Монголиа ХХК хамтран сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны  өдрийн  08:30–11:00 цагийн хооронд Баруун 4 замын Максмолл худалдааны төвийн 1 давхарт “Caffe Bene Maxmall” салбарт үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад  CBM Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Б.Сод-Эрдэнэ, CBM менежер Э.Одонгэрэл, Бариста Т.Оюунзаяа нар Кофены үүсэл, түүх, төрөл ангилал, кофетой уух зүйлсийн ялгаа, бариста гэж хэн бэ? талаар хичээл зааж, практикт суралцахуй үзүүлэх сургалт явууллаа