“БИОАЮУЛГҮЙН ЗУУЧЛАГЧ МЕХАНИЗМЫГ АШИГЛАХАД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ ХАНГАЖ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

UNEP-GEF-ийн Биоаюулгүй зуучлагчийн механизмын үр ашиг, оролцоог хангах, чадавхыг бэхжүүлэх BCH-III төслийн хүрээнд Үндэсний хэмжээнд “Биоаюулгүйн зуучлагч механизмыг ашиглахад талуудын оролцоог хангаж чадавхийг бэхжүүлэх” сургалтад БОАЖЯ, МХЕГ, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож энэ сарын 15-17-ны өдрүүдэд 3 өдөр хэлэлцэх юм.

Монгол улс Биоаюулгүй байдлын Картагены протоколын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангаж ажиллахад шаардлагатай хүний нөөцийг чадавхижуулах, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын стандартыг хэрэгжүүлж ажиллахыг чухалчилж байна.