НОГООН БҮСИЙГ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

          Нийслэлийн Онцгой комиссын 2019 оны 02 дугаар албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/224 дүгээр захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/141 дүгээр Дүүргийн ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт зохион байгуулах тухай захирамж, НМХГ-ын дэд даргын баталсан хуваарийн дагуу “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний ажлын төлөвлөгөөний хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 3 дугаар хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс хамтран Ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

               Хяналт шалгалтын хүрээнд тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хоолойн ам, Шивэртийн ам, Даваатын даваа, Шижир, Халзангийн ам, Хангалын ам, Дарьхт, Бэрх, Булгийн ам, Нурамтын овоо, Хуандай, Дээндийн ам, Арцтын амуудад үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага Байгаль хамгаалагч Х.Бямбаа, Д.Нацагдорж нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг, тараах материалаар хангаж ажиллалаа.