НМХГ-ЫН ХАМТ ОЛОН “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-Т НЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг “Мод тарих үндэсний өдөр” -т НМХГ-ын хамт олон нэгдлээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн дахь НМХГ-ын нэрэмжит төгөлд Шар хуайс, хайлаас зэрэг нэр төрлийн нийт 600 ширхэг мод, сөөг тарьж, өмнө нь тарьж ургуулсан модны арчилгаа, цэнэг усалгаа, хамгаалалтыг хийлээ.Үүнтэй холбогдуулан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.