ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт хамрагдаж байгаа шүдний клиникийн эмнэлгүүдэд Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх талаар 12 заалт бүхий зөвлөмж боловсруулан хүргүүлж, 69 эмнэлгийн 80 гаруй эмч, эмнэлгийн ажилтанд Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр сургалт зохион байгууллаа.