ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХГҮЙ БАЙНА

        “Худалдаа, үйлчилгээний газруудад  төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Юмт бөмбөгөр ХХК, Замлинтаяа ХХК, Алтжин санаа ХХК, Анко ХХК-иудад хяналт шалгалт хийлээ.   

        Шалгалтын явцад Замлинтаяа ХХК, Алтжин санаа ХХК, Анко ХХК- иуд нь ажлын байранд дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч хэвшээгүй,  ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй мөн байгууллага дээр мөрдөн ажилладаг, аюулгүй ажиллагааны дүрэм батлан мөрдүүлээгүй  зөрчлүүд илэрлээ.

     Хяналт шалгалтаар  Замлинтаяа ХХК, Алтжин санаа ХХК-нд 8 заалттай хугацаатай хамтарсан албан шаардлага хүргүүлж  мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар аж ахуй нэгж байгууллагад зөвлөгөө өгч ажиллаа гэж Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэс мэдээллээ.