ЕБС-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр баталсан 02-01/134 дугаартай Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай   удирдамжийн хүрээнд төрийн болон төрийн бус өмчийн 100 сургуульд боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, Хөдөлмөр, хүнсний чанар, стандарт, барилга техник, байгаль орчны хяналтын байцаагч нар 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний хооронд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж  ажиллаж байна.